/2021.10.07/ Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн ажлын явцыг Шадар сайдад уламжиллаа.
Энэхүү ажил нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц төсөл юм. Өнөөдрийн байдлаар төслийн хууль эрх зүйн орчин, геодизийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж дууссан байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаас “Газпром” НХН-ийн холбогдох албан тушаалтнуудтай тогтмол цахим хурал хийх, утсаар холбогдох зэргээр ажил төрлийн уялдаагаа ханган, төслийн ажлыг тасралтгүй урагшлуулан явуулахад онцгой анхааран ажиллаж байна гэв.
Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолойн төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг санууллаа.
Эх сурвалж: Zasag.mn