/2021.10.06/ Аравдугаар сарын 4-6 ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд амжилттай оролцож дэлхийн аварга боллоо.
Ташкент хотод зохион байгуулагдсан тус тэмцээнээс манай Бодибилдинг, фитнесийн тамирчид 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал,
- Women's senior fitness open ангилалд Д.Энхбилэг Хүрэл медаль,
- Women's senior fitness open ангилалд Т.Болор Мөнгөн медаль,
- Women's junior fitness up to 21 years ангилалд Т.Болор Мөнгөн медаль,
- Men's senior fitness open ангилалд Ж.Баянмөнх Мөнгөн медаль,
- Men's senior fitness open ангилалд Э.Лхагва-Очир Алтан медаль,
- Men's master bodybuilding 50-60 years old, up to 80 кг ангилалд С.Дуламрагчаа Алтан медаль тус тус хүртсэн юм.