Орост 24 цагт 900 гаруй хүн ковидын улмаас амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орост 24 цагт 900 гаруй хүн ковидын улмаас амиа алджээ

/2021.10.6/ ОХУ-д өнгөрөгч лхагва гарагт ковидын улмаас амиа алдсан хүн 929 бүртгэгджээ. Энэ нь нас баралт бүртгэгдсэн хамгийн тоо өндөр болжээ.

Коронавирүсийн халдвар тархсанаас хойш амиа алдсан орос хүний тоо 212600 гаруй боллоо. Харин бүртгэгдсэн нийт халдвар нь 7,6 сая болжээ.

Ийнхүү халдвар ихээр тархаж, нас баралт ихсэх болсон нэг шалтгаанаар вакцин хийлгээгүй хүмүүс олон байгаа нь оржээ. Судалгаагаар ОХУ-ын иргэдийн тал хувь нь вакцин хийлгэхгүй гэжээ. Тус улсад өдөрт дунджаар 25 мянган хүн халдвартай гарч байгаа ч иргэд нь вакцин хийлгэхгүй гэсэн хэвээр.

ОХУ дахь ковидын улмаас нас барагсдын тоон график

Одоогоор тус улсын иргэдийн 42 сая нь вакцины бүрэн тунд хамрагдсан гэх тоог Засгийн газар нь өгч байна. ОХУ нийт 144 сая хүн амтай билээ.

Эх сурвалж: NST.com

Д.Монголхүүг суллахаар болжээ
Д.Монголхүүг суллахаар болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.