Шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа

/2021.10.06/

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: "Өнөөдрийн байдлаар шахмал түлшний 71 мянган тоннын нөөцтэй байна. Энэ нь бага ачааллын үеийн нэг сарын хэрэглээ юм.

Сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэхээр болсон.

Түлшний үйлдвэрлэлд ашиглах 210 мянган тонн мидлингийг Улаанбаатарт авчирсан. Энэ нь оргил ачааллар тооцвол хоёр сарын хэрэглээ юм. Мөн барьцалдуулагч бодисын нэг сарын нөөцтэй байгаа.

Тиймээс шахмал түлшний хомсдолд орсон гэж үзэж болохгүй. Харин үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд түлшээ нөөцлөх шиг боллоо. Түүнээс болоод дараалал үүссэн.

Тиймээс арга хэмжээ авч шахмал түлш борлуулах цэгийн тоог 280-420 болгож нэмэгдүүллээ. Өнгөрсөн онд 300 хэрэглэгчид нэг цэг ногдох байдлаар тооцоолж 600 цэгийг ажиллуулж байсан.

Арваннэгдүгээр сар гэхэд цэгийн тоог 600 болгоно.

Сайжруулсан шахмал түлшийг картаар олгодог бөгөөд нийт 240 мянган хэрэглэгч карттайгаас 180 мянга нь худалдан авалт хийсэн байна.

Тиймээс карт бүртгэлжүүлэх ажлыг хийж байгаа. Картаа бүртгүүлээгүй иргэдэд түлш олгохгүй байгаатай холбоотойгоор иргэд гомдол гаргасан. Карт бүртгэлжүүлэх ажлыг энэ сардаа багтаад дуусгана" хэмээн ярилаа.

Сайд Н.Тавинбэх: "Шахмал түлш борлуулах цэгүүд дээр хангамж тасраагүй. 420 цэг дээр борлуулалт хэвийн явагдаж байгаа. Би өчигдөр өөрийн биеэр явж шалгасан" гэлээ.

Томуугийн вакцинд хамрагдах ёстой бүлгийн 89,2 хувь нь хамрагдаад байна
Томуугийн вакцинд хамрагдах ёстой бүлгийн 89,2 хувь нь хамрагдаад байна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.