Томуугийн вакцинд хамрагдах ёстой бүлгийн 89,2 хувь нь хамрагдаад байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томуугийн вакцинд хамрагдах ёстой бүлгийн 89,2 хувь нь хамрагдаад байна

/2021.10.06/: Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.

Тэгвэл энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153.652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдаад байна. Тодруулбал, хоёр настай 8221, 3-5 настай 37.082, 6-11 настай 107.535 хүүхэд болон 814 жирэмсэн эмэгтэй дархлаажуулалтад хамрагдлаа. Томуугийн дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн 94.1 хувь буюу 2-11 насны нийт 152.838 хүүхэд вакцинаа хийлгээд байна.

Томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн зорилтот бүлгийн иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын цэг дээр очиж, вакцинаа хийлгэх боломжтой юм.

Эх сурвалж: НЗДТГ

Гадаадын иргэн харъяатын газар мод тарих аянд нэгдлээ
Гадаадын иргэн харъяатын газар мод тарих аянд нэгдлээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.