Ковакс хөтөлбөрийг санхүүжүүлж байгаад талархал илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковакс хөтөлбөрийг санхүүжүүлж байгаад талархал илэрхийлэв

/2021.10.06/: Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никейзийг 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйд баяртай буйгаа илэрхийлээд шинэ Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр Европын Холбоо болон түүний гишүүн орнууд КОВАКС хөтөлбөрийг санхүүжүүлснээр хөгжиж буй орнууд Ковид-19 цар тахлыг хохирол багатай даван туулахад үлэмж хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Элчин сайд Аксель Никейз Европын Холбооны гишүүн орнууд болон Монгол Улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны нөөц боломжийг үр дүнтэй ашиглах, хөгжлийн тусламжийн “Олон жилийн баримжаат хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГХЯ

Ж.Болд: Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь гэмт хэрэг
Ж.Болд: Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь гэмт хэрэг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.