/2021.10.06/: Иргэн Д.Монголхүүг баривчилсантай холбоотой асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд мэдээлэл өглөө.
Иргэн Д.Монголхүүгийн цагдаагийн биед халдсан асуудал бол нэг биш удаа болсон үйл явдал юм.
Цахимд гуталтай хайрцаг оруулахгүй байх шалтгаан байхгүй гэх утгатай мэдээлэл ихээр цацагдаж байна. Гуталтай хайрцаг гэдгийг бид мэдэхгүй учир тухайн хайрцагтай эд зүйлсийг талбай руу оруулахад зохих зөвшөөрлийг авсан байх ёстой.
Зөвшөөрөлгүй эд зүйлийг нэвтрүүлэх боломжгүй гэсэн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байх нь өөрөө эрүүгийн хэрэг учир авах ёстой арга хэмжээг авсан.
Мөн арга хэмжээ аван иргэн Д.Монголхүүг саатуулсан байхад хэсэг бүлэг хүмүүс төрийн тусгай хамгаалалттай обьект руу зөвшөөрөлгүй хүч хэрэглэн нэвтэрч зөвшөөрөлгүйгээр тухайн иргэнийг авч явсан. Эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.