/2021.07.21/: Үндэсний статистикийн хорооноос Хүн ам, нийгмийн статистикийн газрын Ахлах статистикч Э.Гантуяа өнөөдөр 2021 эхний 6 сарын байдлаар Эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг хүргэлээ.
Улсын хэмжээнд эхний хагас жилийн байдлаар 36,3 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3,3 функтээр буурсан. Нас баралт 8371 буюу 6,5 хувиар ихэссэн.
Эхийн эндэгдэл 29 буюу 93,3%, үүний 65,5 хувь нь коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас барсан.
Нийт нас баралтын 5,7 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эзэлсэн.
Хүн амын өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 0,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Монгол улсад анх коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 1114,9 мянган тохиолдол бүртгэгдсэний 48,5 мянга буюу 42,2% нь эдгэрсэн байна. Коронавируст халдварын нийт тохиолдлын 555 буюу 0,5 хувь нь зөөвөрлөгдсөн, 114,3 мянга 99,5 хувь нь дотоодод тархсан халдвар байна
Зөвхөн 6 дугаар сарын байдлаар авч үзэхэд 62,3 мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх сараас 33 мянга буюу 2,1 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан бөгөөд нас баралт 328 гарсан нь өмнөх сараас 2 дахин нэмэгдсэн үр дүн гарлаа.
Эх сурвалж: МҮСХ