/2021.10.06/: Энэ онд 616 мянган га талбайд үр тариа тарьсан. Үүний 461.8 мянга га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал нийт 4.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан. Соёололт болон технологийн хувьд 90 хувийн сайн дүнтэй байгаа талаар мэдээлж байсан. Мөн энэ жилийн ургац хураалтад сайн дурын иргэдийг цалинжуулж ажиллуулахаас гадна оюутнуудыг мөн хамруулаад байгаа билээ.
Ургац хураалт өнөөдрийн байдлаар:
55.7 мянган га талбайг ангилан хадаж,
99.7 мянган га-аас 145.2 мянган тонн улаанбуудай,
13.9 мянган га-аас 128.4 мянган тонн төмс,
6.1 мянган га-аас 72.6 мянган тонн хүнсний ногоо,
22.6 мянган га-аас 64.5 мянган тонн тэжээлийн ургамал,
22.6 мянган га-аас 13.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан.
Ингэснээр үр тарианы хураалт 26.4 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 65-70 хувийн явцтай байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ