Газар өмчлөлтэй холбоотой асуудлыг цахимаар шийддэг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар өмчлөлтэй холбоотой асуудлыг цахимаар шийддэг болжээ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

/2021.10.06/: Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар цахим үндэстэн болох зорилтыг тавин ажиллаж байна.

Энэхүү санаачилгын хүрээнд үндсэн 6 зорилтыг тавьсан бөгөөд энэхүү зорилтуудын нэг болох яамдуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил ахицтай урагшилж байна.

Үүний нэг болох Газар зохион байгуулалт, зураг зүйн газрыг цахим хэлбэрт шилжүүллээ.

Цахим хэлбэрт шилжиж эхэлснээр газар эзэмшигчийн нэр шилжүүлэх, гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх, хугацаа сунгуулах зэрэг өргөдлөө Egazar аппликэйшний тусламжтайгаар илгээх бүрэн боломжтой болжээ.

Мөн газар зохион байгуулалт болон өмчлөлтэй холбоотой мэдээ мэдээллийг egazar.gov.mn-ээс авах боломжтой юм.

Эх сурвалж: ГЗБГГЗГ

Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгав
Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгав
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.