/2021.10.14/ Засгийн газрын шинээр байгуулагдах яамны нэр тодорхой боллоо.
Шинээр байгуулагдах хоёр яам нь дараах нэртэй байна. Үүнд: Хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам. Энэ хоёр яамны зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээг 2022 оны улсын төсөвт суулгажээ.
Тухайлбал: Хөгжлийн яам ирэх онд 4 тэрбум 392.4 сая төгрөгийн төсөвтэй ажлаа эхлүүлэх бол Цахим хөгжил харилцаа холбооны яам 1 тэрбум 862.5 сая төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаагаа эхлэх нь.
Одоогоор шинэ яамд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх талаар мэдээлэл байхгүй. Шинээр байгуулагдах яамдын сайд нар хэн байх вэ гэдэг анхаарал татсан сэдэв болоод байна. Сонгуулийн өмнөх тохироогоор бол МАХН уугуул МАН тай нэгдсэний хариуг барьж магадгүй байгаа юм.