/2021.10.04/ Шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарсантай холбоотойгоор дөрөвдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд асуудал үүсжээ.
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 2021 оны хоёрдугаар сард СХД-ын 22 дугаар хороонд байрлах тус шахмал түлшний үйлдвэрийг Налайх руу нүүлгэхээр болсон юм.
“Таван толгой түлш” компанийн зүгээс "Баруун бүсийн үйлдвэр үндсэндээ таван сар зогссон. Манай компаниас шалтгаалаагүй энэ мэт зогсолт үүсдэг. Мөн иргэд шахмал түлшийг хямд үнэтэй байхад нь нөөцлөх гэдэг. Түүнчлэн ах, дүү, хамаатан садныхаа нэр дээр карт авдаг. Тиймээс Нийслэлийн Статистикийн газартай хамтран хорооны хүн амын бүртгэлтэй тулгаж, айлуудад карт өгч байгаа" гэв.
290 мянган картаас 50 мянгыг нь давхардуулж олгосон байсныг цуцалжээ
Өнөөдрийн байдлаар шахмал түлшний цэг байгуулахаар 930 иргэн санал өгсөн ч шаардлага хангасан нь хүн цөөн байгаа аж. Мөн тус компани борлуулалтын орлогоороо санхүүждэг тул цаашид энэ байдал удаан үргэлжилбэл үйлдвэр зогсоход хүрнэ гэдгийг хэлж байлаа.