/2021.10.04/ Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цэг, тэдгээрийг нэмэгдүүлэхэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Өнгөрсөн долоо хоногт “Таван толгой түлш” компанийн ТУЗ-тэй уулзсан.
Энэ хүрээнд ТУЗ-д аравдугаар сард багтаан сайжруулсан түлш борлуулах 600 цэг байгуулах шаардлагаа тавьжээ. Мөн түлшний цэг, нөөцийн талаар дүүргийн орлогч дарга нарыг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулсан байна.
“Таван толгой түлш” компанийн захирал Г.Ундармаа “Баруун бүсийн нэг, хоёр, гуравдугаар үйлдвэр ажиллаж байна. Өнөөдөр дөрөвдүгээр үйлдвэр ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэрийн дахин боловсруулалтын хоёр шугам өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Өчигдөр 1200 тонн түлш үйлдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногт түлш борлуулах 281 цэг ажиллаж эхэлсэн" гэв.
Энэ долоо хоногт шахмал түлш борлуулах цэгийг үе шаттай нэмэгдүүлж, 450-д хүргэхээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 72 мянган тонны түлшний нөөцтэй байгаа юм байна. Нийт 217 машинаар түгээлт хийж байгаа ажээ.