/2021.10.04/ Тэрбум мод тарихтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шинэ зарлигийг өнөөдөр танилцууллаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр болж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх зарлиг гаргалаа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орнуудын нэг" гэв.
Мөн тэрбээр, Цөлжилттэй тэмцэх зорилгоор Ойн аж ахуйн агентлагийг сэргээх чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн. Мөн Ойн аж ахуйн агентлагийг сэргээхээр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ намрын чуулганаар хэлэлцэнэ.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор иргэдийн идэвхи санаачлагыг сайжруулах, экологийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж" гэлээ.