/2021.10.04/ УИХ-ын гишүүн Т.Доржханд гэр хорооллын айл өрхийн шахмал түлш түгээлтийн хүрэлцээ хангамжийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьлаа.
УИХ, Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга явуулж байна. Асуулгыг УИХ-ын чуулган дээр ирж танилцуулахыг хүсч байна" гэв.
Мөн “Гадаа хасах хэмийн хүйтэн байхад иргэд шахмал түлш авахаар өдөр, шөнөгүй дугаарлаж байна. Гэр хороололд оршин суудаг иргэд галгүй хүйтэн гэрт өнжиж байна. Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг.
Хэдхэн хоногийн өмнө бид шатахууны хомсдолд орсон. Асуудлыг мэдэж байсан хэрнээ зохион байгуулалт хийж чадаагүйгээс нийслэлийнхний 80 хувь нь шатахууны хомсдолд орсон.
Харин долоохон хоногийн дараа Улаанбаатарт оршин суудаг иргэдийн 60 хувь нь шахмал түлшний хомсдолд орлоо. Бид хангалттай эрх мэдлийг ЗГ-т өгсөн. Одоо ядаж хянан шалгадаг, байцаагдаг эрхээ УИХ эдлэх хэрэгтэй. Тиймээс өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, шаардлагаа тавина.
Цаашдаа ажлаа хийж чадахгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох аяныг өрнүүлнэ. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстэй хариуцлага тооцохоо мэдэгдэж байна. Түүнчлэн шилэн дансыг нэг бүрчлэн шалгана” гэв.