Б.Мишээлт, Э.Цэндбаатар нар хагас шигшээд шалгарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мишээлт, Э.Цэндбаатар нар хагас шигшээд шалгарлаа

/2021.07.21/: Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын 2021 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж манай хоёр боксчин медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарлаа. Энэ өдөр эмэгтэйчүүд тулаан хийгээгүй бөгөөд эрэгтэйчүүдийн 1/4 шигшээ буюу медалийн төлөөх тулаанууд явагдсан байна. Манай тамирчдаас эхлээд -52 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Х.Энхмандах Энэтхэгийн Амит Амитад 2:3-аар ялагдсан -60 кг-д Э.Цэндбаатар Кыргызстаны Мунарбек Сейтбек Уулуг 5:0-ээр, -69 кг-д Б.Мишээлт Афганистаны Амири Хусейнийг нокаутаар ялж, шилдэг дөрөвт шалгарлаа. Харин -75 кг-д О.Бямба-Эрдэнэ бэртлийн улмаас рингенд гарсангүй.

Эх сурвалж: МҮОХ

Манай улс авилгын индексээрээ 111 дүгээр байранд орсон байна
Манай улс авилгын индексээрээ 111 дүгээр байранд орсон байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.