Манай улс авилгын индексээрээ 111 дүгээр байранд орсон байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс авилгын индексээрээ 111 дүгээр байранд орсон байна

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй Трансперенси Интернэшнл байгууллагаас авилгын төсөөллийн индексийг жил бүр гаргадаг.

1995 оноос хойш дэлхийн 180 гаруй улс орнуудыг тухайн улс орны онцлогийг харгалзан үзэж 13 хөндлөнгийн шинжээчдээр асуумжийг бэлтгүүлэн авилгын индексээр нь жагсаан бичих болсон байна.

2021 оны нэгдүгээр сард манай улс авилгын индексээрээ 111 дүгээр байранд оржээ.

Дээрх үзүүлэлтийг урагшлуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулжээ. 7 дугаар сарын 19-нд хийсэн хурлаар дараах асуудлыг шийдсэн хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн юм.

- Төрийн албан хаагчдын үзүүлж буй хүнд суртал чирэгдлийг бууруулах, авилга авлага нэхэж байгаа талаарх мэдээллийг 1111 утсаар хүлээн авахаар болсон.

- Иргэд авилга авч байгаа байгууллагын талаар цаг алдалгүй мэдээлснээр тухайн албан хаагч, байгууллагад зохих шийтгэлийг ноогдуулах юм.

- Цаашлаад цахим хэрэглээн дээр суурилуулж и-монголиа аппликэйшн дээр авилгын асуудалтай холбогдох дэд цэс гаргахаар шийджээ.

Хот хоорондын нийтийн тээврийн үнэ 700-20,000 төгрөгөөр нэмэгджээ
Хот хоорондын нийтийн тээврийн үнэ 700-20,000 төгрөгөөр нэмэгджээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.