Хурандаа генерал Ж.Ёндон агсаны нэрэмжит цогцолбор байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурандаа генерал Ж.Ёндон агсаны нэрэмжит цогцолбор байгуулжээ

May be an image of 1 person, standing and outdoors

/2021.09.30/: Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн, БХЯ-ны сайд, ЗХЖШ-ын дарга хурандаа генерал Жамсрангийн Ёндон агсны дурсгалын "Соёмбо" цогцолбор өнөөдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо сүндэрлэлээ.

Ийнхүү өнөөдөр 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин, "Төрийн хүндэт харуул"-ын дарга, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн захирал, БХЯ-ны Сургалт эрхэлсэн анхны орлогч сайд, БНМАУ-ын БХЯ-ны сайд зэрэг нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, олноо "Рапорт Ёндон" хэмээн хүндлэгдсэн, хурандаа генерал Жамсрангийн Ёндон агсны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний хөшөө, дурсгалын цогцолборын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

May be an image of 9 people, people standing, military uniform and outdoors

Энэхүү дурсгалын цогцолборыг бүтээн байгуулснаар Хурандаа генерал Ж.Ёндон агсны алдар гавьяа, дайчин замнал, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил, цэцэглэлтийн түүхийг олон нийтэд сурталчлах, ард иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.

Уг бүтээн байгуулалт нь Батлан хамгаалах яамны 110 жил болон Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/98 дугаар тушаалаар Хурандаа генерал Ж.Ёндон агсны дурсгалын хөшөө, цогцолборыг байгуулах ажлыг удирдах ажлын хэсэг томилогдон өнгөрсөн хугацаанд уг дурсгалын хөшөө, цогцолборын зураг, бүдүүвч, орчны тохижилтын зураг, тооцоо, шаардагдах хөрөнгийн төсөв, хөшөөний загварыг гаргаж, газрын асуудлыг нь бүрэн шийдвэрлүүлжээ.

Мөн дурсгалын цогцолборыг бүтээхэд шаардагдах хөрөнгийг хандив, тусламжийн хэлбэрээр бүрдүүлсэн бөгөөд уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хандаж гаргасан уриалгыг Зэвсэгт хүчний Жанжин штабын генерал, офицер, ахлагч нар манлайлан сэтгэлийн хандив өргөсөн байна.

Эх сурвалж: БХЯ

Маргаашнаас жолооч нар цахим үнэмлэхээ шалгуулж болно
Маргаашнаас жолооч нар цахим үнэмлэхээ шалгуулж болно
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.