Коксжих нүүрсний ханш шинэ дээд амжилт тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коксжих нүүрсний ханш шинэ дээд амжилт тогтоолоо

/2021.09.30/: Австралийн коксжих нүүрсний ханш сүүлийн долоо хоногт тонн тутамдаа 410 ам.долларт хүрсэн (FOB нөхцөлтэй үнэ) нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна.

Хамгийн сүүлд 2011 онд Австралийн гол олборлолт явагддаг Квийнслэнд мужийг хар салхи дайрах үеэр коксжих нүүрсний ханш дээд хэмжээндээ хүрч байсан. Энэ удаад Хятад улс гол нийлүүлэгч Австралийн нүүрсний импортод хориг тавьсны сацуу Монголоос импортлох хэмжээгээ үлэмж бууруулсан нь үнэ өсөхөд нөлөөлөв.

Одоо коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн хамгийн өртөг өндөртэй түүхий эд болоод байгаа юм. Хятадын Далианы түүхий эдийн биржид ч коксжих нүүрсний ханш өнгөрсөн мягмар гаригт тонн тутамдаа 2972 юаньд хүрч өсчээ. Харин төмрийн хүдрийн ханш бууралттай байна.

Үүний зэрэгцээ эрчим хүчний нүүрсний ханш ч 210 ам.доллар/тонн-д хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Гэхдээ шинжээчид нүүрсний ханшийн өсөлт удаан үргэлжлэх эсэхэд эргэлзэж буй юм.

Ийнхүү нүүрсний ханш дэлхийн зах зээлд өсөх болсон нь үндсэндээ нийлүүлэлтийн хэмжээ буурсантай холбоотойг шинжээчид тайлбарлалаа. Эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт буурснаас Хятадын зүүн хойд бүс нутагт эрчим хүчний хангамж урьд хожид байгаагүйгээр тасалдаж эхэлжээ. Улмаар тус мужийн оршин суугчид болон үйлдвэрүүдийн цахилгааныг хязгаарлах болсон байна. Гэвч цахилгааны хязгаарлалт нийтдээ 20 гаруй мужийг тодорхой хэмжээнд хамарч буй ажээ. Цахилгааны хязгаарлалт Хятадын өсөлтийн боломжийг бууруулах эрсдэлтэй боллоо. Эрчим хүчний дутагдлын улмаас дэлхий дахинд зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хойшилж болзошгүй байна.

Үүссэн нөхцөл байдалд Хятад улс дотоодын нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх, импортоо өсгөх бодлого баримталж байна.

Эх сурвалж: mongolianminingjournal.com

Уналт, таталттай хүүхдүүдийн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг боллоо
Уналт, таталттай хүүхдүүдийн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.