/2021.09.24/ Хятадын Xiaomi компанийн Европт зарж буй гар утаснууд тодорхой нэр томьёо, үг хэллэгт хязгаарлалт тогтоох чадвартай ажээ.
Литвийн Батлан хамгаалах яам энэхүү програмчлалыг олж мэдсэнийхээ дараа ард иргэдээ хятад гар утас худалдаж авахаас татгалзах, хэрэглэж байгаа гар утсаа хаяхыг ард түмэндээ уриалж байгаа юм.
Тус улсын Кибер Аюулгүй Байдлын Үндэсний Төв (ХССҮТ) -ээс гаргасан мэдээллээр Xiaomi төхөөрөмжүүд Бээжинд халтай гэж үзэж буй мэдээлэлд цензур тавьж байгааг баталгаажуулсан байна.
Хэдийгээр Европын Холбоо Хятадын төхөөрөмжүүдийн үг хэллэгийн хяналтыг идэвхгүй болгосон ч төхөөрөмжийг алсаас удирдах боломжтойг Литвийн Батлан хамгаалах яам анхааруулжээ.
Энэ тал дээр Xiaomi-ийн хэвлэлийн төлөөлөгч Sky News-т өгсөн ярилцлагадаа, "Xiaomi нь хэрэглэгчдийн хайлт, дуудлага хийх, вэб үзэх, гуравдагч талын харилцааны програм хангамж ашиглах гэх мэт хувийн чанартай үйлдэлд хэзээ ч хязгаарлалт, хориглолт тавьдаггүй” гэжээ.
Суррей хотын их сургуулийн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, профессор Алан Вудворд Sky News -т өгсөн ярилцлагадаа, "Улс орон бүрт өөрийн мөрддөг дүрэм журам бий. Хэрэв бараагаа өөр оронд зарахыг хүсэж байвал тухайн улсын хууль дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой. Хяналтын програм хангамжийг алсаас идэвхжүүлж болно. Аливаа нэг улсын өөрийн дотоод дүрмээ технологийн тусламжтайгаар өөр бусад улс оронд экспортлох ёсгүй” гэж тэр хэлэв.
"Бусад улс орнууд эдгээр төхөөрөмжүүдийг хэрэглэж байгаа гэдэгт би итгэлтэй байна, тиймээс хятад улс хяналтын журмаа өөр улсуудад экспортлохыг оролдож байгаа эсэхийг хянаж байх ёстой, эс тэгвээс тэд Хятадын бүх үйлдвэрлэгчдэд итгэх итгэл үгүй болно" гэжээ.