/2021.09.24/ "Эльбрус ууланд авирсан уулчдаас гурван хүн нас баржээ. Өмнө нь нэг хүн нас барсан тухай албаныхан мэдээлж байсан юм.
ТАСС агентлагийн мэдээлснээр Кабардино-Балкарын Бүгд Найрамдах Улсын засгийн газрын тэргүүн болоод хэвлэлийн албанбхан газар дээр нь шуурхай очиж ажилласан байна.
Уулчид маршрутаа Оросын Онцгой байдлын газарт урьдчилан бүртгүүлсэн байсан бөгөөд эрэн хайх ажиллагааг 5000 метрээс эхлүүлсэн байна.Уг ажиллагаанд 20 гаруй аврагч, долоон техник хэрэгсэл оролцож байна.
Эльбрус ууланд осолдсон бусад 8 уулчны хувь заяа тодорхойгүй хэвээр байгаа юм. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж эх сурвалж мэдээлжээ.
Эльбрус уулын цаг агаарын таагүй байдлын улмаас тусламж хүссэн бүлэг уулчид дотор 30-аас дээш насны 19 хүн байгаа аж. Үүнд 11 өөр бүс нутгаас уул руу авирахаар ирсэн хүмүүс байжээ.
Ууланд авирахаар ирсэн 19 уулчин бүгд сонирхогчид бөгөөд түүний дотор хөтөч байгаа гэнэ.
Одоогоор ууланд салхины хурд 40 м/с, температур -20 градус, үзэгдэх орчин 1 м-ээс хэтрэхгүй байгаа гэж холбогдох албаныхан мэдээлжээ.
Үдээс хойш уулын цаг агаар ихэвчлэн мууддаг тул уулнаас бууж эхлэх ёстой байдаг аж. Харин Уулчид 5400 метрийн өндрөөс (Эльбрусын өндөр - 5642 м) тусламж хүссэн байна.