/2021.09.24/ СХД-ийн 33 дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэд баригдаж буй “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад ороход бэлэн боллоо.
Энэхүү дөрвөн га талбай бүхий бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн. Гүйцэтгэгч байгууллагаар “Неон гэгээ” ХХК ажилласан байна.
Тохижилтын ажлын хүрээнд 750 метр дугуйн болон гүйлтийн зам, 8,000 ам метр явган хүний зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг болон ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлгийг цогцоор нь шийджээ.
Ногоон байгууламжийн ажилд 1500 орчим улиас, хайлаас тарьж, 22.000 ам метр талбайн зүлэгжүүлэлт хийсэн аж.
Тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байна.
Эх сурвалж: Улаанбаатар.мн