ОХУ-аас авах газрын тосны импорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас авах газрын тосны импорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Oil Production in Russia Decreases by 6.3% During January-May - Russia  Business Today

/2021.09.14/: АНУ ес, аравдугаар сард ОХУ-аас импортолдог газрын тосны хэмжээг нэмэгдүүлнэ гэж Bloomberg агентлаг мэдээлэв.

АНУ-д “Айда”хар салхины улмаас Мексикийн булан дахь газрын тосны олборлолтын 77 хувь зогссон хэвээр байгаа нь боловсруулах үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн хэмжээ дотоодын хэрэгцээг хангахгүйд хүрчээ.

Нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдал болон ОХУ-ын Urals төрлийн түүхий газрын тос АНУ-ын тус бүс нутагт олборлодог USA Mars төрлийн тостой чанарын хувьд төстэй шинж чанар ньэрэлтийг нэмэгдүүлж, Urals төрлийн тос сүүлийн наймдугаар сарын хугацаанд хамгийн дээд үнээр арилжаалахад хүргэлээ.

АНУ-ын эрчим хүчний агентлагийн мэдээллээр АНУ 2021 оны зургаадугаар сард ОХУ-аас импортолсон түүхий газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн түүхэн дээд хэмжээнд хүрч, өдөрт 848,000 баррель байсан юм. Ингэснээр АНУ-д эрэлт, хэрэгцээ нэмэгдсэн нь ОХУ газрын тосоо өндөр үнээр экспортод гаргахыг илүүд үзэж, бусад орнууд гэлтгүй дотооддоо хомстол үүсгэхэд хүргээд байна.

н.Алтанцэцэг: Цахим гэмт хэргийн эсрэг хууль батлуулах шаардлагатай
н.Алтанцэцэг: Цахим гэмт хэргийн эсрэг хууль батлуулах шаардлагатай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.