н.Алтанцэцэг: Цахим гэмт хэргийн эсрэг хууль батлуулах шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

н.Алтанцэцэг: Цахим гэмт хэргийн эсрэг хууль батлуулах шаардлагатай

/2021.09.14/ “Цахим орчинд үүсээд байгаа гэмт хэрэг ба Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтойгоор нөлөөлөх нь” сэдвээр “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн нэгдэл”, “Даяар монгол” ТББ , “Цөмийн эсрэг голомт хөдөлгөөн” зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Монгол Улсын аюулгүй байдал нь үндэсний язгуур, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүний эрх, эрх чөлөө байдал баталгаатай хангагдахыг хэлнэ.

Гэтэл өнөөдрийн байдлаар цахим орчинд өрнөж байгаа явдал цаашдаа Монгол оронд хөгжих давуу тал байгаа ч зүй зохистой хэрэглээг эхнээс нь төлөвшүүлэхгүй бол цахим залилан, худал мэдээлэл, хуурамч нэр хаяг, охидыг буруу зүйлд уруу татах, хүн гүтгэх, зохиомол мэдээ оруулах зэрэг зүй бус үйлдэл гарч байгааг хэллээ.

Намрын чуулганаар цахим орчинд үүсээд байгаа гэмт хэргийн эсрэг иргэдийг хамгаалах хуулийг батлуулах зайлшгүй хэрэгтэй байна гэв.

Кибер гэмт хэргийн талаар өргөдөл бичээд өгөхөд, хэрхэн шийдэгдсэн талаар огт мэдээлдэггүй.

Цахим гэмт хэрэг бүртгэгдсэн судалгаа:

- 2018 онд 659,

- 2019 онд 737,

- 2020 онд 1500 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дунджаар 96,7 хувь өсчээ.

Хүүхэд багачуудын 92 хувь нь цахим орчинд оролцож, гурван сая гаруй иргэнтэй манай улсын 2.3 сая иргэн цахим орчинд идэвхтэй амьдарч байна.

Иргэн н.Алтанцэцэг "Хуулийн цаг" нэвтрүүлгийг хөтлөх үеэр хэд хэдэн удаа цахим орчинд сэтгэл зүйн дайралтад өртөж байжээ. Тодруулбал, чатаар ална, алхам бүрийг нь ажиглаж байгаа талаар сүрдүүлэх. Цахим орчинд өөрийнх нь нэрний ард булш, алх, буу зэрэг эможи тавьж нийтэлж байжээ.

Хүүхэд бүр ухаалаг утас ашиглаж байна. Таны хүүхэд цахим орчинд ямар мэдээлэл авч байгааг хянах боломжгүй. Гэтэл хүүхдийг тань аливаа гэмт хэргийн бай болгочихсон сүрдүүлж байхыг үгүйсгэхгүй.

Хүүхэд үзэж болохгүй зүйлийг одоо болтол цахим орчинд байлгаж байна. Монгол оронд үүнийг хянах хуулийн зохицуулалт хэрэгтэй.

Иргэдийн нэгдэл хуулийн төсөл хэрэгтэй байгаа шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нарт хүргүүлж байгаа юм. Мөн шаарлдлагын хариуг есдүгээр сарын 20-ны өдрийн 14 цагт хэвлэлийн байгууллагаар өгөхийг шаардлаа

Газрын тосны эрэлт ихсэж байна
Газрын тосны эрэлт ихсэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.