/2021.09.14/ Эрүүл мэндийн яамнаас халдварын нөхцөл байдлыг мэдээллээ.
Улаанбаатар хотод нийт 1404, орон нутагт 1534, нэг зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Баруун бүсийн аймгуудад халдвар цочир нэмэгдэж байсан нь намжиж Баян-Өлгий аймагт бүртгэгдсэнгүй. Ховд аймагт 24 тохиолдол илэрсэн байна.
Архаг хууч өвчтэйн дээр коронавирус хавсарсан арван иргэн нас баржээ. Нас барагсад бүгд 41-ээс дээш насны иргэд байжээ.