Европ технологиор дулаалга хийх нарийн мэргэжилтнүүдийг бэлдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европ технологиор дулаалга хийх нарийн мэргэжилтнүүдийг бэлдэж байна

May be an image of 2 people, people sitting and text

/2021.09.14/: Монголд анх удаа Европ технологийн 11 үе давхарга бүхий дулаалга хийдэг нарийн мэргэжлийн 5 залууг бэлдэж сургалаа

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар Баянзүрх дүүргийн ИТХ, Баянзүрх дотно зүрх ТББ, Төв аймгийн МСҮТ-тэй хамтарч Эрчим хүчийг хэмнэх төслийн хүрээнд Монголд анх удаа 11 давхар бүхий барилгын дулаалга, Эрчим хүчийг хэмнэх төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд одоогийн байдлаар дүүргээс нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай 5 залуу бэлтгэгдээд байгаа бөгөөд холбогдох ажил зуучлах, бүтээн байгуулалтын үед барилгын дулаалгын чиглэлээр зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж байна.

Тэр ч утгаараа Эрчим хүчний хөгжлийн төвийн хамт олонтой уулзаж санал бодлоо солилцлоо.

Уулзалтаар галын болон болзошгүй эрсдэлийн талаар хороодод сургалт орох, Эрчим хүчний хөгжлийн төвийн барилгаас эхлээд дулаалга ихээр алдагддаг барилгуудад дулаалгыг хийх тал дээр судалгаа гаргаж, төлөвлөгөөтэй ажиллах тал дээр ярилцлаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Эх сурвалж: БЗДИТХ

Хүүхдийн төв номын санд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ
Хүүхдийн төв номын санд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.