АНУ яагаад Оростой дайтах хүсэлгүй байгаагаа тайлбарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ яагаад Оростой дайтах хүсэлгүй байгаагаа тайлбарлав

191 Usa Vs Russia Photos - Free & Royalty-Free Stock Photos from Dreamstime

/2021.09.14/: АНУ-аас ялгаатай нь ОХУ-ын цөмийн зэвсэг бүрэн шинэчилэгдсэнтэй холбоотойгоор Орос улс АНУ-д улам бүр аюул учруулж байна гэж Пентагон мэдэгдэв.

Энэ тухай РИА Новости агентлаг АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны штабын орлогч дарга, генерал Жон Хайтены мэдүүлэгт үндэслэн мэдээлэв.

Түүний хэлснээр, АНУ зэвсгээ шинэчлэхийн ажлын журмыг түргэсгэх шаардлагатай байна гэв.

"Хэрэв та Орос, Хятад шиг өрсөлдөгчидтэй бол илүү хурдан хөдлөх ёстой, гэтэл бид хэт удаан хөдөлж байна" гэж тэр тайлбарлав.

Хейтен хэлэхдээ, АНУ-ын стратегийн гол ололт бол Хятад, Орос улсуудтай дайтахаас зайлсхийж байгаа явдал юм. Эс бөгөөс аливаа томоохон зөрчил нь цөмийн зэвсэг хэрэглэхэд хүргэж, бүхэл бүтэн гаригийн сүйрэлд хүргэж болзошгүй юм гэжээ.

Өмнө нь Ж.К.Вейлийн нэрэмжит АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн Тэнгисийн цэргийн стратегийн тэнхимийн дарга Жеймс Холмс, Хятад, Орос улс Японы эсрэг газар нутгийн нэхэмжлэл гаргасны улмаас дэлхийн гурав дахь дайныг эхлүүлж магадгүй юм гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: gazeta.ru

Цар тахлын эсрэг олон улсын дээд хэмжээний уулзалт болно
Цар тахлын эсрэг олон улсын дээд хэмжээний уулзалт болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.