/2021.09.14/: Цар тахал болон дэлхийн вакцинжуулалтын асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар товложээ.
"Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Байден засгийн газрын тэргүүнүүд, төрийн болон олон улсын байгууллагын тэргүүнүүд, буяны байгууллагууд, төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагуудын удирдагчдад хандан Ковид-19 тахлын эсрэг тэмцэх ажлыг зохицуулахад хүчээ нэгтгэхэд уриалах болно. Оролцогчид энэ зорилгодоо хүрэхийн тулд тодорхой арга хэмжээ авч, амбицтай зорилтуудыг тавьж, ирээдүйн эрүүл мэндийн аюулгүй байдалд заналхийлж болохуйц аюулд дэлхийг бэлтгэх болно" гэж мэдэгдэлд дурджээ.
АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден ойрын хугацаанд коронавирусын эсрэг тэмцэх дэлхийн хэмжээний дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.
Дэлхийн удирдагчдын уулзалт нь коронавирусын тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, вакцинжуулалтын ерөнхий ажлыг хэлэлцэх болно. Хэлэлцэх сэдвүүдийн дунд тусламж хэрэгтэй байгаа улс орнуудыг хүчилтөрөгчөөр хангах, Ковид-19-тэй холбоотой судалгааны чиглэлд хамтарсан олон улсын ажиллагаа явуулах боломжтой юм.
Эх сурвалж: gazeta.ru