/2021.09.13/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” илтгэл тавилаа.
Цар тахлын энэ хүнд цаг үед төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид хамтдаа нэг бодлого ярилцаж байна. Мөн УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнө ийм зөвлөлдөх уулзалт болж буй нь чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Мөн тэрбээр, “Ковид19” цар тахлын олон улсын нөхцөл байдал, дэлхийн хэмжээнд тээвэр логистикийн хямрал, удаашралын талаар товч мэдээлэл хийж, цар тахлын энэ үед эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа ч хамгаалах, дэмжих зайлшгүй шаардлагатай байна гэв.
Төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх шинэчлэл хийнэ гэлээ.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС- ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийх юм.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв.
Эх сурвалж: zasag.mn