“Хос бичигтэн залуу“ аяныг хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хос бичигтэн залуу“ аяныг хэрэгжүүлнэ

May be an image of 2 people, people sitting and indoor

/2021.09.13/: Соёлын яамнаас 2021 онд “Хос бичигтэн яам” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Эх хэлний өдөр”-өөр нээлтээ хийсэн.

“Соёл, урлагийн ажилтны өдөр” Соёлын яамны залуучуудын зөвлөлийн дэргэд байгуулагдсан зөвлөлийн удирдлагуудын төлөөлөл бүхий 40 залуу хос бичигтэн болохоор суралцаж эхэллээ.

Цаашдаа салбарын нийт залуучуудаа болон бусад салбарын залуучуудыг хос бичигтэн болгохоор Соёлын яамны залуучуудын зөвлөлөөс “Хос бичигтэн залуу” аяныг улсын хэмжээнд өрнүүлж, 2025 он хүртэл төлөвлөгөө гарган ажиллахаар болж байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улс кирилл үсгийг 1946 оноос эхлэн хэрэглэж ирсэн ч бидний хувьд 1000 гаруй жилийн түүхтэй үндэсний бичгээрээ үйл хэргээ хөтөлж, тодорхой хэмжээнд хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн. Ийнхүү Монголын залуучуудаа хос бичигтэн болох уриалгыг соёлын салбарын залуучууд гаргаж байгаагийн зэрэгцээ өөрсдөө түүчээлж суралцаж эхэллээ.

May be an image of 3 people, people standing and outdoors

May be an image of 1 person and indoor

Эх сурвалж: Соёлын яам

Х.Нямбаатар: Спортод сахилга бат чухал
Х.Нямбаатар: Спортод сахилга бат чухал
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.