/2021.09.13/: Монгол Улсын Гавъяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой зодооны талаар Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.
Х.Нямбаатар: Тэр нэвтрүүлэгт намайг гүжирдэж эвлүүлж гаргасан. Би тэр өдөр огтхон ч тийм хүлээн авалт хийгээгүй. Өмнө нь Э.Цэндбаатар 4-5 удаагийн зөрчил байсан тул бусад тамирчдад буруу үлгэр дууриал болж байгаа тухай удирдах зөвлөлийн гишүүд асуудлаа оруулж ирсэн. Би хурлыг даргалж хамтын шийдвэр гаргасан.
Спортын тамирчид татвар төлөгчдийн мөнгөөр олон улсын уралдаан тэмцээнд оролцдог. Тиймээс сахилга баттай байх нь чухал байгааг би дэмжиж байна.
Э.Цэндбаатартай холбоотой шийдвэр нэгэнт гарсан учраас эргэж харах шаардлагагүй. Хөтлөгч Ч.Лодойсамбуу боксын холбоонд тэгж их санаа тавиад байвал өөрөө ирж холбооны ерөнхийлөгч болох өргөдлөө өгч болно гэлээ.