2022 оны төсвийн 9 онцлох зүйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 оны төсвийн 9 онцлох зүйл

/2021.09.30/: Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг боловсруулан Сангийн сайд Б.Жавлан Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Коронавируст халдвараас шалтгаалж дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байгаа билээ.

Улс орнуудын удирдагчид энэ байдлаас гарахын тулд боломжит бүх хувилбарыг ашиглан өөр өөрийн арга замаар энэхүү хямралыг давахаар зүтгэж байна. Энэхүү хямралын даван гарахад улсын төсвийг зохистой зүйлд зарцуулж эдийн засгаа аврах шаардлага тулгарч байна.

Манай улсын хувьд 2022 оны улсын төсвийг хянан хэлэлцэхэд энгийн үеийнхээс өөр түвшинд ажиллаж улсын төсвийг хэрэгцээт салбарт илүү хүртээмжтэй хэрхэн хүргэх талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах зүйлийг онцлон танилцууллаа.

  1. Ирэх 2022 оны төсөв мөнгө олдог төсөл рүү илүү их санхүүжилт хийнэ
  2. Урсгал зардал санхүүжүүлэхгүй
  3. Эрүүл мэндийн суурь өвчлөл их байгаа учраас ЭМД-ын сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх иргэн бүр жилд нэг удаа оношилгоонд оруулдаг байхад анхаарна
  4. Халамжийг хөдөлмөртэй уяна гэхдээ үе шаттай хийгдэнэ
  5. Хот хөдөөгийн зохист тэнцвэртэй байдлыг харж үзнэ. Хөдөө рүү явах тусам дэмжлэгтэй байна
  6. УБ хотын түгжрэлтэй холбоотой асуудалд анхаарна
  7. Замууд боомтуудыг холбогдох дэд бүтэцтэй нь хамт хийнэ
  8. Экспорт дэмждэг төмөр замын ажлыг санхүүжүүлнэ
  9. Хөрөнгө оруулалтын хувьд хувийн хэвшил гүйцэтгэж буцаад төрдөө өгөх хэлбэрийг илүүд үзнэ

Та 2022 оны төсвийн төсөлтэй танилцах бол энд дарна уу.

Арбидолыг хэрэглэх эмийн жагсаалтаас ХАСААГҮЙ
Арбидолыг хэрэглэх эмийн жагсаалтаас ХАСААГҮЙ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.