Х.Ганбаатар: МХЕГ-аас хувийн хэвшлийнхэнд хяналт шалгалт хийдгийг болиулах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганбаатар: МХЕГ-аас хувийн хэвшлийнхэнд хяналт шалгалт хийдгийг болиулах хэрэгтэй

/2021.09.13/ Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.

МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, "МХЕГ-аас ААН, хувийн хэвшлийнхнийг торгож, хүнд суртал бий болгож байна. Энэ нь маш их эдийн засгийн дарамтыг тэдэнд бий болгож байна. Тиймээс нэг жилийн хугацаанд МХЕГ-аас хяналт шалгалт хийхийг нь болиулчихаж болдоггүй юм уу. Нэн түрүүнд тавигдах асуудал бол ЖДҮ, ажлын байрыг дэмжих асуудал шүү дээ" гэв.

Мөн Засгийн газар бодлого гаргасан бол түүнийг хэрэгжүүлэгчид нь хувийн хэвшлийнхэн байх ёстой. Эдийн засгийг дэмжихийн тулд том төслүүдийг дэмжих нь маш чухал гэлээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, "Цар тахлын үед эдийн засгийг сэргээх тал дээр ҮАБЗ-ын гишүүд нэгдсэн нэг цонхоор харж байгаа нь маш чухал юм. Бидэнд шинэ үзэл бодол, шинэ ойлголцол хэрэгтэй байна" гэв.

Хятадын эдийн засгийн ӨСӨЛТ 18 хувьд хүрэв
Хятадын эдийн засгийн ӨСӨЛТ 18 хувьд хүрэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.