Хятадын эдийн засгийн ӨСӨЛТ 18 хувьд хүрэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын эдийн засгийн ӨСӨЛТ 18 хувьд хүрэв

/2021.09.13/

Энэ оны наймдугаар сард БНХАУ экспортын хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадсан нь тус улсад коронавирусын цар тархалтын улмаас уналтанд ороод байсан эдийн засгаа нөхөөд зогсохгүй хүчтэй өсөлтийг (оны эхний хагас жилд 18.3 хувиар өссөн) харуулах боломжийг олгосон байна.

Бусад үзүүлэлтүүд бас идэвхтэй өсч байна. Жишээлбэл: экспорт өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад 25.6% -иар өсчээ. БНХАУ -ын эдийн засаг өсөөд зогсохгүй хурдацтай хөгжиж байна.

Экспорт нэмэгдсэн нь дэлхий нийтэд Хятадын бараа бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Хятадын экспортын хамгийн том өсөлт нь хөгжингүй орнууд, ялангуяа Европын орнуудын эрэлт хэрэгцээтэй холбоотой байна.

Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй боомтуудын нэг болох Нинбо Жоушан дахь Мэйшан терминалыг ашиглалтад оруулснаар экспорт нэмэгдсэн. Боомтын ажилчид Ковид-19 өвчнөөр өвдсөн учраас наймдугаар сарын 11-нд хаагдсан байсан юм.

АНУ -ын эдийн засаг мөн сэргэж эхэлсэн бөгөөд энэ оны зургаан сарын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.5% байна.

Харин ОХУ-д (Хятадын худалдааны албан ёсны түнш) дотоодын нийт бүтээгдэхүүний бууралт ажиглагдсан ба оны эхний хагас жилийн үр дүнгээс 0.8% -р буурсан байна.

Хил гаалийнхны мэдээлсэнээр энэ оны сүүлийн найман сарын хугацаанд хоёр гүрний хоорондын худалдааны хэмжээ жилийн дүнгээр 29.5 хувиар өссөн байна. БНХАУ-аас Орос руу хийсэн экспорт 31.6 хувиар өссөн бол АНУ-д 40.804 тэрбум ам.долларын экспорт хийжээ. ОХУ-ын импорт 27.8% -иар өсч, 48.193 тэрбум доллар болжээ.

Энэ бүхэн нь Хятад улсын АНУ-тай хийсэн худалдааны эргэлтээс хэд дахин бага бөгөөд нэгээс наймдугаар саруудад 36.6 хувиар өсч 470 тэрбум долларт хүрчээ.

Энэ оны долдугаар сард ОХУ-ын тэргүүн дэлхий даяар Ковид-19 коронавирусын халдвар тархаж байсан ч 2020 онд орос улс худалдааны эргэлтээ жилд 100 тэрбум долларын түвшинд байлгаж чадсан гэж мэдэгдсэн. Мөн 2024 онд энэ хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Финансы Бизнес Маркетинг

Л.Оюун-Эрдэнэ: ДЭМБ гуравдугаар тунг дэмжихгүй байгаа ГЭХДЭЭ...
Л.Оюун-Эрдэнэ: ДЭМБ гуравдугаар тунг дэмжихгүй байгаа ГЭХДЭЭ...
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.