Л.Оюун-Эрдэнэ: ДЭМБ гуравдугаар тунг дэмжихгүй байгаа ГЭХДЭЭ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: ДЭМБ гуравдугаар тунг дэмжихгүй байгаа ГЭХДЭЭ...

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын  төлөөлөлтэй уулзав

/2021.09.13/: Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий даяар тархаад буй цар тахлын эсрэг вакцинжуулалтыг Монгол Улсад хэрхэх талаар үг хэллээ:

-Оноос өмнө зорилтот 60 хувьдаа бүүстер тун хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Нөөцөө сайн бүрдүүлж чадсан. Монгол Улс илүү системтэй төлөвлөгөөтэй байхын тулд энэхүү ажлыг эхлүүлсэн. Та бүхэн идэвхтэй хамрагдаарай.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийж байгаа 10 улс байгаа. ДЭМБ-ээс дэмжихгүй байгаа ч манай улсын хүн амын 65 хувь нь нэг, хоёрдугаар тунгаа хийлгэчихсэн учраас вакцины нөөцтэй байгаа дээрээ иргэдээ дархлаажуулахыг хичээж байна. Эхнээсээ цаг алдахгүй тулд нэмэлт тунг хийж эхэлсэн. Тиймээс иргэдийг идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

ДЭМБ-ээс дэмжихгүй байгаа нэг шалтгаан нь бусад орон эхний тунгаа ч хийж эхлээгүй байгаатай холбоотой" гэв.

Маш хүнрэлтэй нөхцөл байдлыг боломж болгон эдийн засгаа сэргээх цаг үе бидэнд тохиож байна.

Цар тахлын үед зовлон тоочих биш үүнийг сөрж, эвлэлдэн нэхдэх чухал юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ нэг зүг рүү харж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ нэг зүг рүү харж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.