/2021.09.13/: Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ:
Шинэ жишиг гаргаж байгаад талархаж байна. Төр хувийн хэвшил хөрөнгө оруулагчид нэгэн бодлогоор ярьж байгаа нь сүүлийн гучин жилд анх удаагаа болж байна. Төсөв хэлэлцэхийн өмнө цар тахлын үед хамтдаа хийж байгаа анхны түүхэн уулзалт юм.
Тахал аль цагаан толгойн үсгэн дээр очиж зогсохыг хэнч мэдэхгүй байна. Эрүүл мэнд эдийн засаг бол нэг юм гэдгийг улс орнууд ойлгож байна. Бидний хувьд эрүүл мэндийн адил эдийн засгийн бодлогоо гаргах бодит үнэнтэй нүүр тулах иргэн бүр хариуцлагатай байх үе иржээ.
БНХАУ-тай хиллэж байгаа орнуудын хувьд ачаа тээврийн эргэлт удааширсан. Ер нь дэлхийн эдийн засаг бүгд ДНБ уналттай байна. Цар тахал өөрөө хөдөлгөөнийг хязгаарласан. Хөдөлгөөн хязгаарлана гэдэг эдийн засгаа агшилт үүсгэж байна.
Түүхий эдийн инфляци үүсч байна. Давуу байдал нь зэс нүүрсний үнэ өсч байна. Сөрөг тал нь шатахууны үнэ өсч байна. Цар тахал амаргүй сорилт авчирч байна. Эдийн засаг 60 хувьтай хатуу хөл хорио тавихгүй тохиолдолд Сангийн яам Төв банк хамтраад явбал сэргэлт мэдрэгдэж байна.
Ахиад бидэнд хамтрах экспортын чиглэлд реформ хэрэгтэй байна. 5.3 хувиас сэргэлт ажиглагдаж байна. Вакцинжуулалт 60 хувьд хүрээгүй бол Эдийн засаг хасах руугаа явах байлаа. 10 их наядын хөтөлбөр үргэлжлэх ёстой. Засгийн газар мөнгө байхгүй хувийн хэвшил банкинд байгаа мөнгийг гаргахад бодлогоор дэмжиж байгаа хамтын ажиллагаа юм.
Үүний үр дүнд зах зээл рүү оруулахыг хүссэн 3 их наядын зээл гарч эргэлээ. Энэ нь нэлээд үр дүнтэй байсныг харуулж байна. Цаашид улсын төсвийг сэдэлжүүлж хамтран ажиллана.