/2021.09.13/: Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Нөхцөл байдал ямар байна вэ? Эдийн засгийн өсөлт 4 хувь руу орж болзошгүй байна. Гадаад валютын нөөц 500 сая доллараар буурлаа. Гадаад худалдааны алдагдал нэмэгдлээ.
Инфляци 8 хувь руу дөхөж байна. Цаашид байдал ямар байгаа оношоо зөв тавихыг хичээж байна. Бүгд нэг зүг харах ёстойг онцлон хэлье. Эрсдэл боломжуудыг мөн дагуулж байна. Муу зүйлд сайн тал байдаг. Эрсдлийн сүүдэрт боломжийн гэрэл асаж байна. Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ нэг зүгт харж байгаа нь боломжит түүхэн цаг үе юм.
Эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг боловсруулж байна. Эрхзүйн шинэчлэл, эдийн засгийн шинэчлэлээр үргэлжлэх болно. Зөвлөлдөх уулзалтыг байнгын ажиллагаатай механизм болгоё.
-УИХ Худалдаа аж үйлдвэрийн Танхимын тухай Төр хувийн хэвшлийн тухай гэх мэт 15 хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэн батална.
Хөрөнгийн үнэлгээний хууль л гэхэд Банк ирээд нохойн саравч гэж үнэлдэг бол Татварынхан түүний тансаг зэрэглэлийн байшин гэж үнэлдэг. Энэ бүхэн бодит үнэлгээтэй болох юм байна. Тийм учраас УИХ-аар хэлэлцэх хуулиуд маш чухал ач холбогдолтой гэлээ. 1400 зөвшөөрлийг 400 гаруй болгоно. Дижитал хэлбэртэй хувийн хэвшлийн оролцоотой байх юм.
Ресторан нээхэд 18 зөвшөөрөл авдаг бол багц цогц шинэчлэл хийнэ. Хүсвэл цемэнтэн дээр цэцэг ургуулна гэдэг үг бий. Хамтдаа нэгдэн зүтгэе гэлээ.