/2021.09.11/ Одоогоос 20 жилийн тэртээ буюу 2001 оны есдүгээр сарын 11-ны энэ өдөр АНУ-ын Нью Йорк болон Вашингтон хотууд руу исламын “Аль Кайда” террористын бүлэг халдсан.
Террористууд зорчигч тээврийн 4 онгоцыг булаан эзэлж дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг болон АНУ-ын батлан хамгаалах яамны барилга Пентагоныг мөргөж нураасан юм.
“Аль Кайда"-ынхан хамгийн эхэнд 2 онгоцоор ихэр хоёр цамхагийг нураасан бол 1 онгоц нь Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж талыг нь нураажээ. Харин 4 дэх булаан эзлэгдсэн онгоц Вашингтоноос зайтай газар унасан байна.
Ихэр цамхаг нь 1972-1973 онд баригдаж дууссан. 541 метр өндөр, 110 давхар барилга байв.
Энэхүү аймшигт халдлага, террорист үйл ажиллагааны улмаас 3000 орчим хүн амь насаа алдсан эмгэнэлт явдал болсон хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Үйл ажиллагаанд “Аль Кайда”-ын 19 гишүүн оролцон юм.