Малын дуудлага худалдаа амжилттай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын дуудлага худалдаа амжилттай боллоо

/2021.09.11/ Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, ААН-үүдэд зориулсан малын дуудлага худалдаа өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо.

ХХААХҮЯ, түүний харьяа Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран малын дуудлага худалдааг анх удаа зохион байгууллаа.

Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монгол Улсад нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхрийг борлуулсан байна.

Мөн мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг дуудлага худалдаанд оруулсан байна.

Дуудлага худалдааг сонирхох иргэд, аж ахуй нэгжүүд их байгаа аж. Мөн орон нутгаас оролцох хүсэлтэй хүмүүс ч их байгаа тул цаашид энэ үйл ажиллагааг цахим хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн, тодорхой дүрэм журмын хүрээнд зохион байгуулж, уламжлал болгоход анхаарч ажиллах юм байна.

Мөн эрчимжсэн мал ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцоллоо.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлэх санал гаргажээ
Их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлэх санал гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.