Москва дахь АНУ -ын Элчин сайд ОХУ -ын Гадаад хэргийн яаманд дуудагдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москва дахь АНУ -ын Элчин сайд ОХУ -ын Гадаад хэргийн яаманд дуудагдав

/2021.09.11/ АНУ-аас Москвад суугаа Элчин сайд Жон Салливаныг ОХУ-ын Гадаад хэргийн яаманд дуудсан байна.

Энэхүү уулзалт нь хоёр орны хооронд тогтвортой харилцаа тогтоох зорилготой гэж Америкийн дипломат төлөөлөгчийн газраас мэдээлсэн юм.

Гэхдээ Оросын ГХЯ-наас тус уулзалтыг Америкийн компаниуд "ОХУ-ын төрийн Думын сонгуульд бэлтгэх, явуулах хүрээнд" Оросын хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой гэж мэдэгдсэн байна.

Мөн "Москвад Америкийн томоохон дижитал компаниуд Оросын хууль тогтоомжийг зөрчсөн тухай маргаангүй нотолгоо бий" гэжээ.

Түүнчлэн АНУ-ын элчин сайдад ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй болохыг анхааруулсан байна.

АНУ-ын элчин сайдыг дуудах болсон бас нэг шалтгаан нь 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью -Йоркт болсон халдлагын үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд АНУ -ын эрх баригчид ТАСС, РИА Новости агентлагийн сэтгүүлчдэд итгэмжлэл өгөхөөс татгалзсантай холбоотой ажээ.

Өчигдөр 7,974 иргэн вакцины гуравдугаар тунд хамрагдлаа
Өчигдөр 7,974 иргэн вакцины гуравдугаар тунд хамрагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.