/2021.09.11/ Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины гуравдугаар тунд 7,974 иргэн хамрагджээ.
Харин есдүгээр сарын 10-нд дархлаажуулалтын эхний тунд 315, хоёрдугаар тунд 967 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.3 хувь нь эхний тун, 70.1 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ.
Зорилтот бүлгийн буюу 2,821 (23.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 63,415 (71.3 хувь), 16-17 насны 25,280 (74.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ