/2021.09.10/ "Гутлын-22" дэлгүүр нэрээр танил болсон гудамжинд "Өглөөний гудамж" бий болгож тохижуулсан билээ. Цар тахлын хүнд үе хэдий ч нийгмийн хариуцлагын хүрээнд төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулсаар байна.
Өнөөдөр ЕБС-ийн сурагчдад зориулж "Back to school" үйл ажиллагааг зохион байгуулсан. 14 цагаас хойш дуучид, комедиан хүрэлцэн ирж уран бүтээлийн тоглолтоо хийх байсан ч 17 цагт тус үйл ажиллагааг цуцаллаа.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хувиараа бизнес эрхлэгчдийн бүтээсэн гар урлалын үзэсгэлэн худалдаа болж байв.
Наймдугаар сарын 2-нд "Өглөөний гудамж" нээлтээ хийсэн. Энэ цагаас хойш долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад ашгийн бус үйл ажиллагаа зохион байгуулагджээ.
Бид "Өглөөний гудамж" төслийн удирдагч Ш.Гантулгатай утсаар холбогдож үйл ажиллагааны талаар лавласан юм.
Ш.Гантулга: Бид болох гэж буй үйл явдлын тухай нийтийн сүлжээнд зар оруулдаггүй, бүх ажиллагаа сайн дурын үндсэн дээр байдаг. Хичээл эхэлсэнтэй холбоотой тооцоолсноос их хүн ирлээ. Тэгэхээс биш иргэдийн дунд зохицуулалт хийх ажилчид байдаг
- Өнөөдрийн үйл ажиллагааг яагаад цуцлах болов?
- Иргэдээс их хэмжээний гомдол ирсэн тул цуцалсан байна.
- Олон хүн цуглуулах үйл ажиллагаандаа зөвшөөрөл авсан байсан уу?
- Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар өмнөх долоо хоногийн Даваа гарагт мэдэгдсэн. Өглөөний гудамж байгуулагдсан цагаас хойш нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаа бүр нь ашгийн бус байсан. Өдөрт хүрэлцэн ирсэн уран бүтээлчид сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй дуулж өгдөг.
- Өнөөдөр яалтчгүй олон хүн цугласан байсан. Энэ байдалд бэлэн байсан уу?
- Бид өглөөний гудамжинд болох гэж буй үйл явдлын тухай олон нийтийн сүлжээнд зар байрлуулдаггүй, зохион байгуулсан бүх ажиллагаа сайн дурын үндсэн дээр байдаг. Хичээл эхэлсэнтэй холбоотой тооцоолсноос их хүн ирлээ. Тэгэхээс биш хүрэлцэн ирсэн иргэдийн дунд зохицуулалт хийх ажилчид байдаг.
- Залуучууд зодоон хийсэн гэх мэдээлэл цахим орчинд явсан. Энэ үнэн үү?
- Зодоон цохион огт болоогүй. Олон хүн цугласан тул байрны оршин суугчид гомдол гаргасан бололтой.
- Ярилцсанд баярлалаа.