Азийн олимпын хорооноос БНАСАУ-ын эрхийг түдгэлзүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн олимпын хорооноос БНАСАУ-ын эрхийг түдгэлзүүллээ

May be an image of 15 people and people standing

/2021.09.10/: ОУОХ-ноос Токиогийн олимпод баг тамирчдаа илгээгээгүй БНАСАУ-ын ҮОХ-ны эрхийг 2022 он дуустал түр түдгэлзүүлсэн.

Ингэснээр Умард Солонгосын тамирчид ирэх хоёрдугаар сард зохиогдох Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхгүй болоод байв.

Тэгвэл Азийн олимпын зөвлөл ОУОХ-ны шийдвэрийг бүрэн дэмжихээ илэрхийлж, тус улсын ҮОХ-ны эрхийг мөн 2022 он дуустал түдгэлзүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тус улс Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулах бүх төрлийн наадам, арга хэмжээнд оролцох эрхгүй болж байна. Ирэх жилийн есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадамд Умард Солонгосын тамирчид оролцож чадахгүй нь ийн тодорхой болов.

Эх сурвалж: МҮОХ

Буудлагын тэмцээн болж байна
Буудлагын тэмцээн болж байна
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.