Талбай дээр “Хот өвөлд бэлэн” арга хэмжээ болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талбай дээр “Хот өвөлд бэлэн” арга хэмжээ болж байна

/2021.09.10/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр бусад албаны хүмүүс аж ахуй нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай нэг бүрчлэн танилцлаа.

ААН, байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад тулгамдаж буй асуудал, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагын талаар холбогдох хүмүүст уламжилжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тавдугаар сарын 21-нд “Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж гаргасан.

Үүний хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажил, шуурхай байдлыг шалгах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хот өвөлд бэлэн” арга хэмжээнд хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага оролцож байна.

Тус байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажлуудаа нээлттэй танилцуулж байна.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2020”-ын биелэлт 29 хувьтай байна
“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2020”-ын биелэлт 29 хувьтай байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.