“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2020”-ын биелэлт 29 хувьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2020”-ын биелэлт 29 хувьтай байна

May be an image of 1 person and indoor

/2021.09.10/: Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар: -Хот төлөвлөлтийн талаар сүүлийн жилүүдэд маш их ярьж байгаа учраас бэрхшээлийн талаар иргэд сайн мэдэж байгаа.

Тиймээс цаашид хийх ажил, гарц шийдлээ танилцуулъя.

Урт хугацаандаа бид дагуул, хаяа хотыг байгуулна. Хөшигийн хөндий, Шинэ Зуун мод байгуулахын зэрэгцээ Богдхан төмөр зам тавина. Хамгийн чухал зүйл бол төвлөрөл яагаад нэг зүгт байгааг судлаад, ерөнхий төлөвлөгөөндөө тусгана.

Богино хугацаандаа гэвэл төвлөрөл их байгаа хотын төв болоод Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт барилга барих, газар эзэмшиж, ашиглах зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн. “Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2020”-ын биелэлтийг дүгнэхэд 29 хувьтай байгаа.

Тиймээс бид “Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2040”-г боловсруулж дуустал хотын төвд шинээр барилга барихгүй байх нь зүйтэй гэж үзсэн.

Эх сурвалж: НЗДТГ

Хурандаа С.Ганбямбыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар томилов
Хурандаа С.Ганбямбыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар томилов
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.