/2021.09.10/ Булган аймгийн Баян-Агт суманд нэг айлын хуримд очсон хүмүүсээс 20 гаруй тохиолдол илэрчээ.
Тус аймагт сүүлийн 24 цагт 110 тохиолдол илэрсэн юм.
Үүнээс өмнө 60-70 насны эгч дүү 3 настан найранд оролцсоноос сэхээнд орсон явдал ХӨСҮТ дээр гарсан байна.
Иргэд өөрсдийн хариуцлагагүйгээс халдвар авч эрүүл мэндийн салбар, эмч ажилчид руу дайрч доромжилж байна. Үүнээс болж дадлагажигч эмч нар дайчлагдан ажиллахаас татгалзаж, үүнээс шалтгаалан, өрхийн эмч нар мөн шантарч байна гэв.
Тиймээс иргэдийг энэ хүнд үед эрүүл мэндийн салбарын эмч сувилагч жолооч бусад ажилчид руу дайрч давшлахгүй байхыг хүсэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Мөн ЗГ-ын зүгээс вакцинжуулалт өндөр байгаа тул аль болох хөл хорихгүй байхаар төлөвлөж байна гэсэн юм.