Аймгуудын дулааны станцын янданд утаа шүүгч суурилуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аймгуудын дулааны станцын янданд утаа шүүгч суурилуулж байна

No photo description available.

/2021.09.10/: Аймгуудын дулааны станцын зуухны янданд утаа шүүгч суурилуулах ажлын явц 45 хувьтай байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Сэлэнгэ Энерго” дулааны станц болон нийслэлийн Налайх дүүргийн дулааны станцын зуухны янданд утаа шүүгч суурилуулах ажлын явцыг шалгалаа.

Уг ажлын гүйцэтгэгчээр “Мон Илч” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 45 хувьтай байна. 11 сардаа багтаан бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

May be an image of outdoors and text

Станцуудын зуухнуудад хэмжилт хийж, аэродинамикийн тооцоо судалгааг боловсруулж, утааны яндангийн байршил, утааны хийн трактын дагуух утаа шүүгчийг байрлуулах ажлын зургийг боловсруулж, барилгын зураг төсөлд Онцгой байдлын ерөнхий газар болон Эрчим хүчний хөгжлийн төвөөр зураг төсөлд магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Энэхүү шүүгч нь дулааны станцын яндангаас агаарт хаягдах хаягдал утааг 99% шүүхээрээ давуу талтай юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Facebook компани ухаалаг нүдний шил гаргалаа
Facebook компани ухаалаг нүдний шил гаргалаа
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.