Путин, Лукашенко нар Москвад болсон хэлэлцээрээр ямар шийдэлд хүрэв?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путин, Лукашенко нар Москвад болсон хэлэлцээрээр ямар шийдэлд хүрэв?

Переговоры Путина и Лукашенко идут уже три часа - РИА Новости, 09.09.2021

/2021.09.10/: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нарын Москвад хийсэн яриа хэлэлцээр гурван цаг орчим үргэлжилсэн бөгөөд төрийн тэргүүнүүд ямар шийдвэр гаргасан, цаашид юу хүлээж байгаа тухай хэлэлцээрийн дараа мэдэгдэл хийв.

Ерөнхийлөгчид тохиролцоонд хүрсэн гол зүйлүүдийг нэрлэжээ.

  • Хоёр улсын интеграцийн үйл явцыг цаашид гүнзгийрүүлэхийн тулд 28 хөтөлбөрийг бүхэлд нь тохиролцсон
  • 2022 онд ОХУ-ын байгалийн хийн үнэ Беларусийн хувьд энэ жилийн түвшинд хэвээр байх бөгөөд 2023 оны 12-р сарын 1 гэхэд хоёр улсын хийн зах зээлийг нэгтгэх тухай баримт бичигт гарын үсэг зурахаар болов
  • Ерөнхийлөгчид ирээдүйд 2 улсын цахилгаан эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийг нэгтгэхээр тохиролцов.
  • 2021 оны есдүгээр сараас 2022 оны эцэс хүртэл Москвагийн Минскт үзүүлэх зээлийн нийт хэмжээ ойролцоогоор 630-640 сая доллар болно.
  • ОХУ Беларусь улстай нисэх хөдөлгөөнтэй холбоотой Ковидын хязгаарлалтыг цуцаллаа.
  • Хоёр улсын аж ахуйн нэгжийн эрх тэгш байдлын талаар тохиролцсон.
  • Холбооны улсын хүрээнд ОХУ болон Беларусь улс нь аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, засгийн газрын худалдан авалт болоод захиалгад нэгдмэл байдлаар хандахаар тохиролцов.
  • ОХУ, Беларусийн иргэд Холбооны Улсын хүрээнд эдийн засаг, нийгмийн салбарт тэгш эрх, боломжийг хүртэх болно.
  • Хоёр улс бүх шууд бус татварыг бүртгэх нэгдсэн аргачлалыг бий болгох бөгөөд үүнд хяналт тавьдаг байгууллагыг байгуулахаар болов.
  • Орос, Беларусийн холбоо бол /ТУХН/ Тусгаар Улсын Хамтын Нийгэмлэгийн орнуудын цаашдын эвлэлдэн нэгдэх замыг нээж өгөх загвар буюу “бульдозер” юм гэж Лукашенко хэлэв.
  • ОХУ болон Беларусь улсын хувьд нэгдсэн мөнгөн тэмдэгтэй болохгүй. Төв банк, Беларусийн Үндэсний банкны зөвлөмжийн дагуу улсууд үүнд хараахан бэлэн болоогүй гэж үзсэн тул энэ асуудлыг хойшлуулав. Гэхдээ ямар ч үед энэ асуудлаар эргэн хэлэлцэх боломжтой.
  • Эцэст нь бүх шийдвэрийг Төрийн дээд зөвлөлийн хурлаар батална.
  • Улс төрийн нэгдмэл байдлын талаар яриа хэлэлцээрийн хүрээнд яригдаагүй. Путин Холбооны Улсын парламентыг ирээдүйд байгуулах боломжтой гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч энэ удаагийн хурлаар тус асуудлыг хэлэлцээгүй гэдгийг тэмдэглэв.

ОХУ, Беларусийн Холбооны Улсын Сайд нарын Зөвлөл есдүгээр сарын 10-ны өдрийн уулзалтаар нэгтгэх баримт бичгийн шинэ багцыг батлахаар төлөвлөж байна гэж Оросын засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв.

“ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Холбооны улсын Төрийн нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев нар есдүгээр сарын 10-нд Минск хотод болох Холбооны Улсын Сайд нарын зөвлөлийн хурлын бэлтгэл ажлын талаар ярилцав. Удахгүй болох Сайд нарын зөвлөлийн хурлаар Төрийн Дээд Зөвлөлийн тогтоолын төслийг багтаасан нэгтгэсэн баримт бичгийн шинэ багцыг батлахаар төлөвлөж байна" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Эх сурвалж: rbc.ru

Мобиком корпорацийн шинэ лого зохиогчийн эрхийн зөрчилтэй юу
Мобиком корпорацийн шинэ лого зохиогчийн эрхийн зөрчилтэй юу
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.