Мобиком корпорацийн шинэ лого зохиогчийн эрхийн зөрчилтэй юу
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мобиком корпорацийн шинэ лого зохиогчийн эрхийн зөрчилтэй юу

/2021.09.10/ Харилцаа холбооны "Мобиком" корпораци хорин таван жилийн ойн баяраа тохиолдуулан рибрэндинг хийж эхний ээлжинд шинэхэн логогоо олон нийтэд танилцуулан юм. Тус корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада: "Бид шинэ лого, шинэ өнгө төрхтэйгөөр дижитал эриний аялалаа цааш үргэлжлүүлэх гэж байна." хэмээсэн.

Олон нийтэд шинээр танилцуулсан шинэ лого нь хэд хэдэн байгууллагын логотой ижил байгаа талаар цахим орчинд шуугиад буй.

Бид Мобиком корпорацийн сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн менежертэй холбогдож оюуны өмчийн зөвшөөрөл авсан эсэх талаар лавлатал:

- "Оюуны өмчийн газраас зөвшөөрлөө авсан, зөрчлийн ямар нэг асуудалгүй тэмдэгт юм." гэсэн хариу өглөө.

1. 15 жилийн өмнө байгуулагдсан телефон, телевиз, интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Virgin Media компанийн логотой ижил байна гэх.

2. Мөн дуу хөгжмийн салбарт өвөрмөц дуу хөгжим бүтээх хэрэгсэл /аппликэйшн/ хөгжүүлдэг Audiomodern компанийн хэд хэдэн аппликэйшний тэмдэгттэй төстэй харагдаж байгаа юм.

Орос, Узбекистаны археологичид Узундара цайзад малтлага хийжээ.
Орос, Узбекистаны археологичид Узундара цайзад малтлага хийжээ.
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.