ХУД, БЗД-ийн 2000 өрхийн жорлонг эко жорлонгоор сольжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУД, БЗД-ийн 2000 өрхийн жорлонг эко жорлонгоор сольжээ

May be an image of outdoors

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажлын хэсэг гарч Хан-Уул дүүргийн 12, 13 хороонд 1000 ширхэг, Баянзүрх дүүргийн 19, 21, 24, 27 хороодод 1000 ширхэг нийт 2000 эко ариун цэврийн байгууламжийг суурилуулах ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.

Ажлын гүйцэтгэгчээр Хэмжилзүй ХХК, Дархан нэгдэл ХХК шалгарсан бөгөөд гүйцэтгэл 100 хувьтай айл өрхүүдэд ариун цэврийн байгууламжийг хүлээлгэн өгөөд байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” суурилуулах болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт “Хот, суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгох” гэж заасныг хүрээнд дээрх ажлыг зохион байгууллаа.

Айл өрхөд суурилуулсан ариун цэврийн байгууламж нь техникийн тодорхойлолтод заасан MNS 5924:2015 стандартын дагуу ялгадас хуримтлуулах нүх, шал, бүхээг, хаяавч, агааржуулалтын хоолой зэрэг үндсэн хэсгээс бүрдэнэ.

Нүхэнд суурилуулсан кольцо нь хөрсөнд нэвчилтгүй цутгамал бетон хийцтэй, нүхний гүн 1,8 метр, эзлэхүүн 3м3, амсар бүхээгийн хананаас гадагш 25 см илүү гарсан, ачаалал даахуйц бетон цутгамал шалтай, бүхээгийг төмөр рамаар зангидсан. Нар, салхи, цас, бороонд тэсвэртэй төмөр листтэй. Зориулалтын агааржуулалтын хоолойгоор тоноглогдсон. Бүхээгийн дотор гадна талд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий нарны зайн хураагууртай гэрэлтүүлэг, өдрийн гэрэл нэвтрүүлэх цонхтой хийсэн.

Цаашид Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг нэг гол зорилт болгон 2030 он гэхэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг хүн амын 60-аас доошгүй хувьд хүргэхээр заасан. Энэ ажлын хүрээнд тухайн нөхцөлд тохирсон хямд өртөг бүхий эко ариун цэврийн байгууламжийн шийдлийг гаргаж, инновацыг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлыг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” арга хэмжээ болно
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” арга хэмжээ болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.